AlphaNow АППЛИКЕЙШНЫГ ХЭРЭГЛЭХ НӨХЦӨЛ БАЙДЛУУД

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

АППЛИКЕЙШНЫГ СУУЛГАЖ ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ ЭНЭ НӨХЦӨЛ БАЙДЛУУДЫГ АНХААРАЛТАЙ УНШИЖ ТАНИЛЦАНА УУ.

УГ АППЛИКЕЙШНЫГ СУУЛГАСАНААР ЭСВЭЛ ХЭРЭГЛЭСНЭЭР ТА ДООРХ НӨХЦӨЛ БАЙДЛУУДЫГ ЗӨВШӨӨРЧ БАЙНА ГЭСЭН ҮГ ЮМ.

ХЭРВЭЭ ТА ТУС НӨХЦӨЛ БАЙДЛУУДТАЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ БАЙВАЛ ЭНЭ АППЛИКЕЙШНЫГ БҮҮ ХЭРЭГЛЭНЭ ҮҮ. ТА ДАРЖ ТОВШСОНООР ЭНЭ НӨХЦӨЛ БАЙДЛУУДЫГ ЗӨВШӨӨРЧ БАЙГААГАА МЭДЭГДЭХ БОЛНО [Суулгах]. ХЭРВЭЭ ТА УГ НӨХЦӨЛ БАЙДЛУУДЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙГАА БОЛ БИД ЭНЭ АППЛИКЕЙШНЫ ЛИЦЕНЗЫГ ТАНД ОЛГОХГҮЙ БА ТА ЯГ ОДОО ДООРХ [Цуцлах] ТОВЧИЙГ ДАРСНААР АЧААЛЛАН СУУЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮРМӨСӨН ЗОГСООХ ШААРДЛАГАТАЙ.

1 БИД ХЭН БОЛОХ БА ЭНЭХҮҮ ЗӨВШИЛЦӨЛ ЯМАР УЧИР УТГАТАЙ ВЭ

1.1  Энэ Аппликейшныг Алфа Интэрнэйшнл (Alpha International) (“бид”, “бидэнд”, “манай”) компани ажиллуулдаг. Бид Англи улс ба Уэльсэд бүртгэлтэй 1086179 дугаараар үйл ажиллагаагаа явуулдаг буяны байгууллага бөгөөд HTB Бромптон Өргөн Чөлөө, Лондон хот SW7 1JA хаягаар орших өөрсдийн хувийн албан офистой. Бидэнтэй холбоо тогтоохыг хүсвэл та [email protected] е-мэйлээр захидал бичиж холбоо барина уу.

1.2  Бид олон тооны онлайн хичээлүүдийг бүтээж зохион байгуулдаг ба одоогоор үйл ажиллагаа эрхэлдэг сүмүүдэд тус хичээлүүдээ заадаг болон сүм буюу түүний захиргааны хяналтан дор ажилладаг (тус бүрдээ “Алфа Хичээл”). Сүм бүр Алфа Хичээл заалгаж хүргүүлэхээр хичээлийн удирдагч авдаг (“Хичээлийн Удирдагч”). Бид Алфа Хичээлийн материалуудыг бүрдүүлснээр сүм тус бүрдээ болон сүмийн захиргаа нь Алфа Хичээлийг өөрсдийн зочдод олгон гардуулах хариуцлагыг хүлээж буй гэсэн үг юм.

1.3  Энэхүү Апп нь Сургалтын Зохион байгуулагчдад зочдыг хаа байгаа газраасаа цахим уулзалтад урих боломжийг олгох бөгөөд жижиг бүлэгт хэлэлцүүлэг өрнүүлэх, Альфа Кино Цувралыг гуравдагч талын Vimeo эсвэл YouTube-ээр дамжуулан хамтдаа үзэх боломжийг олгоно.

1.4  Бид танд хэрэглээний шилжүүлэггүй, онцгой бус лицензийг олгож байна: 1.4.1 Alpha Now гар утасны Аппликейшны программ, программ хангамжтай агуулга ба өгөгдөл, (Aпп) ба шинэчлэлт эсвэл үүнд хавсрах нэмэлт зүйлтэй хамт. 1.4.2 Үүнд дагалдах онлайн бичиг баримтууд энд байрласан [энд] (Баримт бичиг).

1.4.3 Аппликейшнаар таныг холбох үйлчилгээ ба Хичээл Удирдагчид үүгээр дамжуулан гаргах боломж олгох агуулга (Үйлчилгээ).

энэ нөхцөл байдлуудад зөвшөөрсөн байдлаар хэрэглэх.
2 УГ АППЛИКЕЙШНЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ТА ДООРХ НӨХЦӨЛ БАЙДЛУУДЫГ

ЗӨВШӨӨРЧ БАЙГАА БОЛНО

2.1  Энэхүү нөхцөл байдлууд уг Аппликейшны бүх хэрэглэгчдэд хамаарна – хэрвээ та Аппликейшн руу орох зөвшөөрөл авсан ба сүмээс тодорхойлолт авч Алфа хичээлд оролцож байгаа, мөн хэрвээ та Аппликейшны дансыг өөрийнхөө сүмийн нэрээр толгойлон зохицуулж буй Хичээлийн Удирдагч мөн болох зэрэг байдлууд орно. Аппликейшн руу нэвтрэн орох ба хэрэглэснээрээ та уг нөхцөл байдлуудыг зөвшөөрч байгаа ба та үүнийг дагаж мөрдөхөө зөвшөөрч байгаа болно. Хэрвээ та энэхүү нөхцөл байдлуудыг зөвшөөрөхгүй бол та манай Аппликейшнуудыг хэрэглэх эрхгүй ба үүнд нэвтрэх эрхгүй болно.

2.2  Хэрвээ та Алфа Хичээлийн удирдагч бол таны сурагчид болон хичээлд оролцогчид Аппликейшнд нэвтэрхийнхээ өмнө бүгд энэхүү нөхцөл байдлуудыг зөвшөөрөх нь таны хариуцлаган дор явагдах ба тэд Аппликейшныг хэрэглэхийн дагуу дүрмийг дагаж мөрдөх шаардлагатай гэдгийг анхааралдаа авна уу.

3 ТАНД ҮЙЛЧИЛЖ БОЛОХ БУСАД НӨХЦӨЛ БАЙДЛУУД

3.1  Энэ нөхцөл байдлууд зөвхөн Аппликейшн руу нэвтрэх ба үүнийг ашиглахад шаардагдана. Танд олгож байгаа бусад бүх үйлчилгээнүүд, үүнд Алфа Хичээл (Аппликейшны дагуу эсвэл өөр нэгэн байдлаар нэвтэрсэн эсэх) бүрт оролцох таны бүртгэл ба оролцоо тус тусдаа үйлчилгээний энэ нөхцөл байдлуудад захирагдана. Та MyAlpha-г хэрэглэж хичээлийн бүртгэлийг үйлдэх эсвэл зохих Сүмийн Захиргааны ажилтан таны өмнөөс таны зохих зөвшөөрөлтэйгөөр бүртгэлийг хийж болно.

3.2  Сүмийн захиргаа ба/эсвэл Хичээлийн Удирдагч таны зохих Алфа Хичээлд бүртгэлээ хийж нэвтрэх шаардлагатай хэсэгт үйлчилгээний нөхцөл байдлуудыг салгаж бөглөх хэрэгтэй.

3.3  Алфа Хичээлийг Аппликейшны хүрээнд гуравдагч нийлүүлэгч болох Вимеог ашиглан дамжуулна. [Энд] байрласан Вимеогийн үйлчилгээний нөхцөл байдлуудын дагуу Аппликейшны хэрэглээг мөн адил тохируулна.

4 ТАНЫ НУУЦЛАЛЫН БОДЛОГО

4.1  Бид энд байрлуулсан өөрсдийн хувийн нууцлал ба энд байрлуулсан куукийн нууцлалын бодлогыг тохируулахаар зөвхөн Аппликейшн ба Үйлчилгээний хэрэглээний улмаас ирсэн таны хувийн мэдээллүүдийг хэрэглэдэг.

4.2  Интернет дамжуулга нь хэзээ ч бүрмөсөн нууц байдаггүй эсвэл бүрмөсөн аюул осолгүй байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй ба үүний дагуу Аппликейшнаар эсвэл Үйлчилгээгээр дамжуулсан таны мэдээлэл аливаа нэгэн дамжуулга шилжүүлгийг

кодчилсон гэх мэдэгдэл байдаггүй ч гэсэн бусдаар уншигдаж хүлээн авагдсан байх магадлалтай гэдгийг анхааралдаа авна уу.

5 ЭНЭ АППЛИКЕЙШНЫГ ХЭРЭГЛЭХЭД МӨРДӨХ GOOGLE PLAY STOREЫН НӨХЦӨЛ БАЙДЛУУД

5.1 Таныг энэ Аппликейшн ба Баримтуудыг хэрхэн хэрэглэх байдлыг Google Play Store-ын дүрмүүд ба бодлогууд, Google Play-ийн нөхцөл байдлууд ба Google Play Stores-ын дүрмүүд ба нөхцөл байдлууд удирдаж хянаж болдог ба энэ хоёрын хоорондын ялгаа байвал тус нөхцөл байдлуудыг орлон хэрэгжиж мөрдөгдөж болно.

6 ҮЙЛДЛИЙН ТОГТОЛЦООНЫ ШААРДЛАГУУД

6.1 Аппликейшн нь Андроид төхөөрөмж ба Андроид ажиллагааны тогтолцоо 11-ийг шаарддаг. Үүний зэрэгцээгээр браузерийн хүрээнд Аппликейшн нь Хромын хамгийн сүүлчийн хувилбарыг шаарддаг.

7 АППЛИКЕЙШНД АСУУДАЛ ГАРВАЛ БИДЭНД ЯАЖ МЭДЭГДЭХ ВЭ

7.1  Дэмжлэг. Хэрвээ та Аппликейшн эсвэл Үйлчилгээний тухай илүү ихийг мэдэхийг хүсэх эсвэл үүнийг ашиглахад аливаа нэгэн асуудал үүссэн бол бидний дэмжлэг туслалцаа үзүүлэх агуулгыг https://alpha.org/alphanow-support/ -ээс харна уу.

7.2  Бидэнтэй холбоо барих (үүнд санал гомдол багтана). Хэрвээ та Аппликейшн эсвэл Үйлчилгээг алдаатай эсвэл буруугаар тайлбарласан гэж үзэх эсвэл та бидэнтэй аливаа нэгэн өөр шалтгаанаар холбоо барихыг хүсвэл [email protected] [email protected] руу цахим захидал бичнэ үү.

7.3  Бид тантай яаж холбогдох вэ. Хэрвээ бид тантай холбогдох хүсэлтэй бол бид таны бидэнд өгсөн цахим захидал, SMS эсвэл урьдчилсан төлбөртэй зурвасаар холбоо барих болно.

8 ТА ЯАЖ АППЛИКЕЙШНЫГ АШИГЛАХ БА НИЙТ ХЭДЭН ТӨХӨӨРӨМЖ ХАМТ АШИГЛАЖ БОЛОХ ВЭ

8.1 Энэхүү нөхцөл байдлуудыг мөрдөн дагахыг зөвшөөрсний хариуд та доорх үүргийг хүлээнэ:

8.1.1  Аппликейшны хувилбарын шилжүүлгэ хийх эсвэл Аппликейшныг өөрийн төхөөрөмжид суулгаж, Аппликейшн ба Үйлчилгээг өөрийн хувийн хэрэглээний төхөөрөмжинд хэрэглэх, үзэх ба дэлгэц дээр гаргах;

8.1.2  Аппликейшн ба Үйлчилгээг хэрэглэхийг зөвшөөрдөг аливаа нэгэн Баримтыг хэрэглэх, ба

8.1.3  аливаа нэгэн үнэгүй программ хангамжийн кодыг хүлээн авах ба хэрэглэх эсвэл Аппликейшны нэгтгэсэн “наалтыг” шинэчлэх ба бидний танд илгээсэн байдалтай зохицуулж алдаа засах.

9 ЭНЭХҮҮ НӨХЦӨЛ БАЙДЛУУДЫГ ЗӨВШӨӨРЧ АППЛИКЕЙШНЫГ ХЭРЭГЛЭХЭД ТА 18 БА ҮҮНЭЭС ДЭЭШ НАСТАЙ БАЙНА

9.1 Та энэ Аппликейшныг ашиглах ба нөхцөл байдлуудыг зөвшөөрөхөд 18 нас ба үүнээс дээш настай байх шаардлагатай.

10 ТА АППЛИКЕЙШНЫГ ХЭН НЭГЭН ӨӨР ХҮНД ШИЛЖҮҮЛЭН ДАМЖУУЛЖ БОЛОХГҮЙ

10.1 Бид танд Аппликейшн ба Үйлчилгээг хэрэглэх хувийн эрхийг олгож байгаа ба үүнийг 8-р Хэсэгт нарийвчлан тайлбарласан. Та мөнгө төлж эсвэл өөр нэгэн солилцоогоор, эсвэл үнэ төлбөргүйгээр энэхүү Аппликейшн ба Үйлчилгээг хэн нэгэн өөр хүнд шилжүүлж болохгүй. Хэрвээ та Аппликейшныг суулгасан төхөөрөмжөө худалдаалан зарж байвал, эхлээд та энэ Аппликейшныг төхөөрөмжөөсөө устгах шаардлагатай.

11 НӨХЦӨЛ БАЙДЛУУДАД ОРОХ ӨӨРЧЛӨЛТ

11.1  Бид хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх эсвэл өөрсдийн нэвтрүүлж байгаа онцлогуудтай тохируулахаар энэ нөхцөл байдлуудыг өөрчлөх эрхтэй.

11.2  Бид танд Аппликейшныг эхлүүлэхэд энэхүү өөрчлөлтүүдийн тухай мэдэгдэхээр дор хаяж 30 хоногийн дотор багтааж мэдэгдэл хүргэх болно.

11.3  Хэрвээ танд мэдэгдсэн өөрчлөлтүүдийг та хүлээж авахгүй бол, мөн хэрвээ ирсэн мэдэгдэлүүд маш онцгой ноцтой өөрчлөлт гэж заагаагүй бол, та Аппликейшн ба Үйлчилгээг энэхүү одоогийн нөхцөл байдлуудын дагуу үргэлжлүүлэн хэрэглэж болно, гэхдээ аливаа нэгэн шинэ онцлогуудыг ашиглах боломжгүй болно. Хэрвээ мэдэгдсэн өөрчлөлтүүд нь маш ноцтой өөрчлөлт бол та Аппликейшныг болон Үйлчилгээг цаашид хэрэглэж болохгүй.

12 АППЛИКЕЙШН БА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ ШИНЭЧЛЭХ

12.1  Заримдаа бид автоматаар Аппликейшныг шинэчлэх ба сайжруулах, үйлдлүүдийг сайжруулах, үйлдлийн тогтолцоонд өөрчлөлтүүдийг харуулах эсвэл осол аюулгүй байдлыг засахаар Үйлчилгээний өөрчлөлтийн үйл ажиллагааг өөрчилж байх болно. Үүний дагуу бид танд энэ шалтгаануудаар Аппликейшнаа шинэчлэх хүсэлт явуулна.

12.2  Хэрвээ та энэхүү шинэчлэлтийг суулгахыг хүсээгүй эсвэл автомат шинэчлэлтээс татгалзвал та Аппликейшн ба Үйлчилгээг цаашид хэрэглэх эрхгүй болно.

12.3  Аппликейшн нь одоогийн үйлдлийн системийн өмнөх эсвэл одоогийн хувилбараар байнга ажиллана (заримдаа шинэчлэгдэнэ) ба та анх үүнийг суулгахад танд өгсөн тайлбартай тохироно.

13 ХЭРВЭЭ ӨӨР ХЭН НЭГЭН ГАР УТАС ЭСВЭЛ ТӨХӨӨРӨМЖИЙГ ӨМЧИЛЖ АВСАН ТОХИОЛДОЛД

13.1 Хэрвээ та Аппликейшныг аливаа нэгэн өөр гар утас эсвэл төхөөрөмжид суулгавал эсвэл шилжүүлвэл та өмчлөгчийн зөвшөөрөл авах ёстой. Та энэ гар утас эсвэл төхөөрөмжийн эзэн мөн биш эсэхээс үл хамааран энэхүү нөхцөл байдлуудыг даган мөрдөх ёстой.

14 ТА ӨӨРИЙНХӨӨ ГАР ТӨХӨӨРӨМЖИЙН ТЕХНИКИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛНА

14.1 Уг Аппликейшн эсвэл Үйлчилгээг хэрэглэснээр, та Аппликейшн эсвэл үүнд хамааралтай программ хангамж, хатуу диск ба хязгаарлалтын тухай техникийн мэдээллийг өөрсдийн бүтээгдэхүүн эсвэл танд үзүүлж буй үйлчилгээг сайжруулах зорилгоор цуглуулах эсвэл хэрэглэхийг зөвшөөрч байгаа болно.

15 БИД ТАНЫ ХОЛБОГДСОН БУСАД ВЕБСАЙТУУДЫН ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭХГҮЙ

15.1  Тус Аппликейшн эсвэл аливаа нэгэн Үйлчилгээ бидний талаас гаргаагүй бие даасан хувийн вебсайтууд руу холбох холбоос агуулсан байж болзошгүй. Иймэрхүү бие даасан вебсайтууд бидний хяналтан дор байдаггүй ба бид тэдний агуулгыг шалгаагүй ба дэмжээгүй байдалд байдаг ба тэдний нууцлалын бодлого болон гаргаж буй куукийн бодлогод (хэрвээ байвал) аливаа нэгэн хариуцлага хүлээхгүй.

15.2  Та энэхүү бие даасан вебсайтууд болон тэдний гаргаж санал болгож байгаа бүтээгдэхүүнүүдийн эсвэл үйлчилгээний тухай өөрийнхөө хувийн шүүмжлэлийг хийх хэрэгтэй.

16 БИД ӨГӨГДӨЛИЙН ТӨЛБӨРТ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ

16.1 Бид Аппликейшнд болон Үйлчилгээнд холбогдоход гарах аливаа нэгэн төлбөр тооцоонд хариуцлага хүлээхгүй. Өөрийн гар утасны өгөгдлийн нийлүүлэгчийн нөхцөл байдлуудыг хянан шалгах нь таны өөрийн хариуцлага.

17 ЛИЦЕНЗИЙН ХЯЗГААРЛАЛТУУД
17.1 Та доорх байдлыг зөвшөөрч байгаа болно:

17.1.1 Аппликейшн ба Үйлчилгээг аливаа нэгэн маягаар түрээслэхгүй байх, түр зуур өгөхгүй, лиценз олгохгүй байх, эсвэл өөр нэгэн байдлаар бидний өмнөх зөвшөөрөлгүйгээр бүтнээр нь эсвэл хагасчлан хэн нэгэн хүнд өгөхгүй байх,

17.1.2 Аппликейшн, Баримтууд эсвэл Үйлчилгээний хуулбар хийхгүй байх, үүнд Аппликейшны ердийн хэрэглээний хэсэг орохгүй эсвэл туслалцаа эсвэл үйлдлийн аюулгүй байдал санаа болгосон тохиолдлууд орохгүй.

17.1.3  Аппликейшн, Баримт эсвэл Үйлчилгээг бүтнээр нь эсвэл хагасчлан орчуулахгүй, нэгтгэхгүй, тохируулахгүй, өөрчлөхгүй, хувилбаржуулахгүй, эсвэл Аппликейшн эсвэл Үйлчилгээний хэсгийг Аппликейшн ба Үйлчилгээг энэхүү нөхцөл байдалд зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа нэгэн өөр программтай хослуулахгүй байх,

17.1.4  Аппликейшн буюу Үйлчилгээг бүтнээр нь эсвэл зарим хэсгийг задлахгүй, эмхэтгэхгүй, байрлалыг өөрчлөхгүй эсвэл тэдний бүтэн эсвэл хэсэгт үндэслэсэн дериватив ажлууд хийх эсвэл хийхийг оролдох, үүнд үүнийг өргөсгөх (Зохиолчийн Эрх, Хэв маяг ба Патентийн Акт 1988 хуулийн 50В ба 296А хэсгүүдийг харах) ажиллагаа орохгүй, ийм үйл ажиллагааг хориглохгүй яагаад вэ гэвэл үүнд бие даасан программ үүсгэх мэдээлэл авахаар Аппликейшныг задлах шаардлага гардаг ба үүнийг Аппликейшн эсвэл өөр нэгэн программын тусламжтай хийдэг (Зөвшөөрсөн Зорилго), ба доорх үйл ажиллагааны үеэр таны олж авсан доорх мэдээлэл:

(a)  лицензорын Зөвшөөрсөн Зорилгод хүрэхээр нээх эсвэл харилцах шаардлагагүй гэж үзсэн гуравдагч талд өмнөх бичгээр үйлдсэн зөвшөөрөлгүйгээр олон нийтэд нээхгүй эсвэл харилцуулахгүй, ба

(b)  Аппликейшнтай төстэй аливаа нэгэн программ хангамж хийхэд хэрэглэхгүй,

(c)  аюул осолгүй байдалд хадгалсан, ба

(d)  зөвхөн Зөвшөөрсөн Зорилгоор хэрэглэсэн,

17.1.5  Аппликейшн эсвэл аливаа нэгэн Үйлчилгээгээр дэмжигдсэн бахэрэглэгдэж буй технологид хамаарах технологийн хяналт эсвэл экспортын хууль дүрэмд зохицсон байх.

18 ЗӨВШӨӨРӨГДСӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ХЯЗГААРЛАЛТУУД

18.1 Та доорх хариуцлага хүлээнэ:

18.1.1 Аппликейшн ба аливаа нэгэн Үйлчилгээг хууль бус байдлаар хэрэглэх, хууль бүс зорилгоор эсвэл энэхүү нөхцөл байдлуудтай харшлах байдлаар хэрэглэх, эсвэл залилан хорлонтойгоор хэрэглэх, жишээлбэл, Аппликейшн ба Үйлчилгээнд эсвэл ажиллаж буй тогтолцоонд хорлох зорилгоор буруу код оруулах, эсвэл хорлонтой мэдээлэл нэвтрүүлэх гэх зэрэг байдлаар хэрэглэхгүй байх,

18.1.2 Аппликейшн ба аливаа нэгэн Үйлчилгээг өөрт тань эсвэл бусад хувь хүмүүст хор хөнөөл учруулах зорилгоор хэрэглэхийг хориглоно, жишээ нь, машин жолоодож байхад эсвэл хүнд машин төхөөрөмжтэй ажиллаж

байхад гэх мэтээр хэрэглэхгүй байх. Энэ бол хориглосон хэрэглээний бүрэн бус жагсаалт юм.

18.1.3  Аппликейшн эсвэл аливаа нэгэн Үйлчилгээтэй хамаатай бидний эсвэл гуравдагч талуудын оюуны өмчийн эрхийг зөрчихгүй байх, үүнд аливаа нэгэн материал оруулах орно (энэ нөхцөл байдлуудаар лиценз олгоогүй хэрэглээний өргөсгөл);

18.1.4  аливаа нэгэн Аппликейшн болон аливаа нэгэн Үйлчилгээний хэрэглээнд хамаарсан гүтгэсэн, ямар нэгэн маягаар нэр төрд халдсан материал дамжуулахгүй байх,

18.1.5  Аппликейшн болон аливаа нэгэн Үйлчилгээг бусад хэрэглэгчдийн осол аюулгүй байдлын тогтолцоог эсвэл тэдний тогтолцоог муутгах, хохирол учруулах, идэвхгүй болгох, хэт ачаалал өгөх зэргээр ашиглахгүй байх ёстой,

18.1.6  аливаа нэгэн Үйлчилгээнээс өгөгдөл эсвэл мэдээлэл цуглуулахгүй байх эсвэл аливаа нэгэн Үйлчилгээг ажиллуулдаг серверуудын дамжуулгыг хаах зөрчих оролдлого хийхгүй байх шаардлагатай.

19 ХАРИЛЦАН ҮЙЛДЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД Бидний Аппликейшнаар агуулга суулгах

19.1  Бидний Аппликейшнд агуулга суулгах боломж олгодог онцлогийг хэрэглэж байхдаа, эсвэл бусад хэрэглэгчидтэй Аппликейшныг хэрэглэж видео холбоосоор эсвэл тестээр холбоо тогтоож байгаа үедээ та энэ нөхцөл байдлуудад буй стандартуудыг дагаж мөрдөх ёстой.

19.2  Бид таны биеийн байцаалтыг таниар тус Аппликейшнд дамжуулсан агуулга ямарваа нэгэн тэдний оюуны өмчийн эрхийг эсвэл нууцлалын бодлогыг зөрчсөн гэж мэдэгдэж байгаа аливаа нэгэн гуравдагч талд дамжуулах эрхтэй.

19.3  Бид энэхүү нөхцөл байдлуудын стандартад нийцэхгүй байдалтайгаар энэ Аппликейшнд хуваалцаж байгаа аливаа нэгэн таны агуулгыг устгах эрхтэй. Агуулгын стандартууд

19.4  Энэ агуулгын стандартууд нь таны уг Аппликейшнд дамжуулж байгаа аливаа нэгэн материал ба видео холбоос гэх мэтийн интерактив үйлчилгээнд хамаардаг.

19.5  Оруулсан хувь нэмэр бүр маш нямбай (фактыг мэдээлж байвал) байх, чин сэтгэлээсээ хийгдсэн (санал бодол илэрхийлсэн бол) мөн одоогийн хууль дүрмийн дагуу үйлдсэн байна. Хувь нэмэр гэдгээр доорх зүйлсийг оруулахыг хориглоно:

19.5.1  хэн нэгийг гүтгэсэн материал оруулах,

19.5.2  садар самуун сурталчилсан, доромжилсон, үзэн ядсан эсвэл өдсөн ямарваа нэгэн материал оруулсан байх,

19.5.3 бэлгийн харьцаа сурталчилсан материал,

19.5.4  хүчирхийлэл орсон материал,

19.5.5  арьс өнгө, хүйс, шашин, яс үндэс, тахир дутуу байдал, бэлгийн хандлага эсвэл насаар ялгаварлан гадуурхсан үзэл сурталчлах,

19.5.6  ямарваа нэгэн зохиолчийн эрх, хэн нэгэний мэдээллийн сан эсвэл тэмдэгтийг зөрчих,

19.5.7  хэн нэгийг хууран мэхлэх,

19.5.8  гэрээний үүрэг эсвэл итгэлцлийн үүрэг гэх гуравдагч талаар өмчилсөн хууль зүйн хариуцлагыг зөрчих,

19.5.9  аливаа нэгэн хууль зүйн бус ажиллагаа явуулах,

19.5.10  хэн нэгний хувийн нууцлалд нэвтрэх эсвэл ашиглах нээн задлах, эсвэл бухимдал, таагүй байдал, шаардлагагүй түгшүүр төрүүлэх;

19.5.11  хэн нэгнийг дарамтлах, бухимдуулах, эвгүй байдалд оруулах,

19.5.12  хэн нэгнийг дуурайх, эсвэл өөрийгөө буруугаар төлөөлөх эсвэл хэн нэгэнтэй хуурамчаар хамтрах,

19.5.13  биднээс эхэлж гарч байгаа сэтгэгдэл төрүүлэх, хэрвээ тийм биш бол,

19.5.14  зохиолчийн эрхийн зөрчил эсвэл комьютерийг буруугаар ашиглах зэргийн үйлдлийг (зөвхөн жишээгээр) сурталчлах, хамгаалах эсвэл туслалцаа үзүүлэх,

19.5.15  бидний зөвшөөрөлгүйгээр аливаа нэгэн вебсайтын сурталчилгаа эсвэл веб хуудаснуудын холбоос агуулах.

19.6  Та цаг ямагт Аппликейшны бусад хэрэглэгчдийг хүндлэх шаардлагатай. Хэрэглэгчийн Гаргасан Агуулга

19.7  Аппликейшн нь мэдэгдлийн самбарууд, Аппликейшны чатын үйлдэл ба/эсвэл бидний хийсэн ба Аппликейшнаар хуваалцсан бусад онцлогуудаар Аппликейшны өөр нэгэн хэрэглэгчийн суулгасан материалууд ба мэдээлэл оруулж болно. Энэ мэдээлэл ба материалуудыг бид дэмждэггүй. Манай энэ Аппликейшн дээр илэрхийлсэн бусад хэрэглэгчдийн санал бодол нь заавал бидний агуулга биш юм.

19.8  Хэрвээ та бусад хэрэглэгчдийн ачаалсан агуулгын талаар гомдол мэдээллэх хүсэлтэй бол бид рүү [email protected] эсвэл рүү цахим захидал илгээнэ үү.

20 ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХ

20.1 Аппликейшн, Баримт ба Үйлчилгээний бүх дэлхийн даяарх оюуны өмчийн эрх нь бидэнд хамаарах буюу Аппликейшн ба Үйлчилгээний эрхийг танд лиценз олгож өгсөн болно (худалдаалаагүй). Танд оюуны өмчийн эрх байхгүй, эсвэл

Аппликейшн, Баримтууд эсвэл Үйлчилгээг энэхүү нөхцөл байдлуудын дагу хэрэглэхээс өөр эрх танд байхгүй.

21 ХАДГАЛАХ

21.1 Энэхүү Нөхцөлүүдийн 1.2-р хэсэгт заасны дагуу Альфа хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийн үүрэг хариуцлага нь тухайн Альфа хөтөлбөрийг хийж буй чуулган, түүний удирдлагатай холбоотой. Чуулган бүр өөрийн хамгаалалтын мэдэгдэлтэй бөгөөд гишүүдээ болон зочидоо хамгаалах үүрэгтэй, үүнд ямар ч үед жижиг бүлгийн уулзалт эсвэл breakout өрөөнд гурваас доошгүй оролцогч байх өгөгдмөл тохиргоог унтраах шийдвэр, түүний үр дагавар орно. Хэрэв таны Альфа Курс-тэй холбоотой ямарваа нэг хамгаалалтын асуудал байвал тухайн Альфа Курс-ийг хийж буй эсвэл анхаарч буй чуулганы удирдлагатай аль болох хурдан холбоо барина уу. Хэрэв асуудал шийдэгдээгүй эсвэл хангалттай шийдэгдээгүй бол хамгаалах асуудлаа орон нутгийн холбогдох эрх баригчид болон/эсвэл шаардлагатай бол орон нутгийн цагдаа зэрэг онцгой байдлын албанд аль болох хурдан мэдэгдэнэ үү.

22 АЛДАА ГАРГАХ ЭСВЭЛ ГАРЗ ХОХИРОЛЫН ҮЕИЙН БИДНИЙ ХАРИУЦЛАГА

22.1  Бид танд үүрсэн үүрэг хариуцлагаа хасахгүй эсвэл яавч хязгаарлахгүй. Энэ нь бидний буруугаас болж эсвэл манай ажилчид, агентууд болон гэрээний ажилчдын алдаагаас болж эсвэл залилан эсвэл хууран мэхлэх ажиллагаанаас болж үүссэн үхэл эсвэл хувийн гэмтэл зэрэг орно.

22.2  Хариуцлагын бусад төрлийн хязгаарлалт ба хасалт хийгдэнэ. Аливаа нэгэн үйлчилгээ эсвэл бүтээгдэхүүнийг нийлүүлсний үр дүнд үүрэг хариуцлагын олон төрлийн хязгаарлалт ба хасалт хийгдэх ба үүнд бидний одоогийн нөхцөл байдлуудын дагуу Алфа Хичээл олгох орно.

22.3  Бид өөрсдийн хяналтаас гарсан арга хэмжээнд хариуцлага хүлээхгүй. Хэрвээ Үйлчилгээний нийлүүлэлт эсвэл Аппликейшн эсвэл Үйлчилгээний дэмжлэг бидний хяналтаас гарч хоцорсон бол бид тантай цахим шуудангаар холбоо барьж танд мэдэгдэх ба энэхүү хоцролтын үр дагаврыг аль болохоор багасган нөхөх арга хэмжээ авах болно. Арга хэмжээгээр үүсгэсэн хоцролтод бид хариуцлага хүлээхгүй ч гэсэн гэхдээ аливаа нэгэн мэдэгдэхүйц хоцролтын эрсдэл байгаа бол та бидэнтэй холбоо барьж гэрээгээ цуцлах эрхтэй бөгөөд төлбөрийг нь төлөөд үйлчилгээ аваагүй тохиолдолд гарз хохиролын төлбөр гэж авах болно.

22.4  Аппликейшн ба Үйлчилгээний хязгаарлалт. Аппликейшн ба Үйлчилгээ нь зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилготой. Тэд танд зохих зөвлөгөө өгдөггүй. Аппликейшн ба Үйлчилгээнээс авсан аливаа нэгэн мэдээллийн үндэслэн гарсан үйлдэлийг та хүлээн авах эсвэл татгалзахынхаа өмнө мэргэжилтний зөвлөгөө авах ёстой. Аппликейшн ба Үйлчилгээнээс гаргасан мэдээллийг шинэчлэх их хүч зүтгэл гаргаж байгаа ч гэсэн бид аливаа нэгэн энэхүү мэдээллийг бүрэн бүтэн, нямбай цэгц болох танилцуулга, баталгаа итгэмжлэл гаргадаггүй.

22.5  Аппликейшн ба Үйлчилгээ танд тохирох эсэхийг шалгах. Аппликейшн ба Үйлчилгээ нь таны хувийн шаардлагыг хангахгүй байж болно. Та Аппликейшн ба

Үйлчилгээний үйлдлүүд (Аппликейшн дэлгүүрийн сайт ба Баримтад тайлбарласан байдлаар) ба байгууламж нь таны шаардлаганд нийцэж буй эсэхийг шалга.

22.6 Хэрвээ та хэрэглэгч байгууллага бол доорх хязгаарлалтууд танд хамаарна:

22.6.1  Бид Аппликейшн эсвэл үүний аливаа нэгэн агуулгад хамаарах далд нөхцөлүүд, баталгаа, танилцуулга эсвэл өөр байдлуудыг хүлээн авахгүй.

22.6.2  Бид гэрээнд заасан доорх байдалтай холбоотой урьдчилан таамагласан ч гэм буруутай (хайхрамжгүй байдлыг үүнд мөн адил оруулна) бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн, аливаа нэгэн хохирол гарзыг холбохгүй, үүнд:

(a)  Аппликейшныг хэрэглэх эсвэл хэрэглэх боломжгүй байх, эсвэл

(b)  Аппликейшны хүрээнд нэвтэрч орсон эсвэл дэлгэц дээр гаргасан аливаа нэгэн агуулгыг ашиглах.22.6.0

22.6.1 Бид доорх байдлуудад хариуцлага хүлээхгүй:

(a)  ашиг, худалдаа болон орлогоо алдах,

(b)  бизнес завсардуулах,

(c)  хадгаламж алдуулах,

(d)  сайн санаа, нэр хүнд эсвэл бизнес ба ажлын боломж алдах,

(e)  программ хангамж эсвэл хувийн мэдээлэл алдах эсвэл муутгах, эсвэл

(f)  алдагдалын аливаа нэгэн шууд бус үр дагаварууд.

22.7 Хэрвээ та хувь хүн бол доорх хязгаарлалтууд танд хамаарна:

22.7.1  Хэрвээ бид өөрсдөө энэхүү нөхцөл байдлуудыг мөрдөхгүй байж байгаад нэгэн алдаа гаргасан бол, бид танд учруулсан гарз хохиролыг нөхөн олгох ба бидний ур чадвараас болсон алдааг өөрсдийн боломжоор засварлана. Хэрвээ алдаа гарах нь мэдэгдэж байвал гарз хохирлыг урьдчилан сэргийлж болох эсвэл хэрвээ та энэхүү нөхцөл байдлуудыг зөвшөөрсөн цагт бид ба та үүнийг учрахыг мэдэж байсан бол алдаа гарах нь мэдэгдсэн гэж үзнэ.

22.7.2  Хэрвээ алдаатай дижитал агуулга нь таны төхөөрөмжийг гэмтээх эсвэл таны дижитал агуулгыг гэмтээсэн бол бид үүнийг засварлах эсвэл танд нөхөн олговор төлөх болно. Гэхдээ танд үнэ төлбөргүй олгож байгаа бидний зөвлөгөөг даган алдаагаас зайлсхийж болох байсан, эсвэл ачаалан суулгах зааварчилгааг зөв байдлаар дагаагүй тохиолдолд учирсан гарз хохиролд, эсвэл бидний талаас зөвлөсөн үйлдлийн

системийг шаардлагыг мөрдөөгүй тохиолдлуудад бид хариуцлага хүлээхгүй.

22.7.3 Энэ Аппликейшн бол хувийн ба гэрийн дотоод хэрэглээнд зориулсан. Хэрвээ та Аппликейшныг аливаа нэгэн худалдааны, бизнесийн эсвэл дахин худалдаалах зорилгоор хэрэглэж байгаа бол бид аливаа нэгэн алдагдал эсвэл ашгийн хариуцлага хүлээхгүй ба хувийн өгөгдөл ба программ хангамж эвдрэх, алдагдах, бизнес ажлаа алдах эсвэл завсарлага эсвэл бизнес боломжоо алдах зэрэгт бид хариуцлага хүлээхгүй.

23 ХЭРВЭЭ ТА УГ НӨХЦӨЛ БАЙДЛУУДЫГ ЗӨРЧВӨЛ БИД ТАНЫ АППЛИКЕЙШНЫГ БА ҮЙЛЧИЛГЭЭ ХЭРЭГЛЭХ ЭРХИЙГ ЦУЦЛАЖ БОЛНО.

23.1  Хэрвээ та энэхүү нөхцөл байдлуудыг ноцтой зөрчсөн тохиолдолд бид тантай холбоо барьж, Аппликейшн ба Үйлчилгээг хэрэглэх таны эрхийг дуртай цагтаа цуцлах эрхтэй. Хэрвээ таны үйлдсэн зүйл танд зохиж таарах эрх олгож өгч байвал бид танд дахин хэрэглэх боломж олгож болно.

23.2  Хэрвээ бид таны энэ Аппликейшн ба Үйлчилгээг хэрэглэх эрхийг цуцласан тохиолдолд:

23.2.1  Та Аппликейшн ба Үйлчилгээг хэрэглэхийг зогсоож, энэхүү нөхцөл байдлуудаар зөвшөөрөгдсөн бүх үйлдлүүдийг хийхээ зогсооно.

23.2.2  Та Аппликейшныг өөрийнхөө бүх төхөөрөмжүүдээс нэн даруй устгах шаардлагатай бөгөөд Аппликейшнын бүх хуулбаруудыг мөн адил устгах шаардлагатай ба устгасан гэдгээ бидэнд баталгаажуулах ёстой.

23.2.3  Бид таны төхөөрөмжид зайнаас нэвтрэн энэхүү Аппликейшныг устгаж Үйлчилгээнд нэвтрэх эрхийг зогсоож болно.

24 БИД ЗӨВШИЛЦӨЛИЙГ ӨӨР ХЭН НЭГЭНД ШИЛЖҮҮЛЖ БОЛНО

24.1 Бид энэ нөхцөл байдлуудын дагуу хүлээн авсан эрх ба хариуцлагыг өөр нэгэн байгууламжид шилжүүлж болно. Бид танд байнга бичгээр үүнийг мэдэгдэх ба бид энэ шилжүүлгэ хийсэн гэрээний дагуу таны эрхийг хөндөхгүй гэдгийг итгэмжилнэ.

25 ТА ӨӨРИЙНХӨӨ ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ХЭН НЭГЭНД ШИЛЖҮҮЛЭХ БОЛ БИДНЭЭС ЗӨВШӨӨРӨЛ АВНА

25.1 Хэрвээ бид бичгээр өөрсдийн зөвшөөрлөө танд өгсөн бол өөрийнхөө эрх болон өөрийн хариуцлагыг та өөр нэгэн хүнд шилжүүлэх эрхтэй.

26 ГАЗАР ЗҮЙН БАЙРШЛААР НЭВТРЭХИЙГ ХЯЗГААРЛАХ

26.1 Их Британи ба АНУ-ийн зүгээс тавьсан санкц хорионы дагуу болон экспорт хяналтын хуулийн дагуу бид уг Аппликейшны хэрэглээг газар зүйн байршилыг харгалзан хязгаарладаг. Хэрвээ та санкц хорионы бүсэд оршин суух байршилтай эсвэл экспортын хяналтын бүсэд оршин суудаг бол та уг Аппликейшнд нэвтрэх эрхгүй байж болно, үүнд энэхүү нөхцөл байдлуудын хяналтад Куба, Иран, Хойд Солонгос, Сири ба Украин/ОХУ-ийн Кримийн бүс ба улсууд ордог (заримдаа засгийн газраас зохих торгууль хүртэл ноогдуулах эрхтэй). Үүний зэрэгцээ, та хэрвээ Их Британи ба АНУ-ийн зүгээс гаргасан хорио санкцанд өртөж буй хувь хүн бол бидний Аппликейшнд нэвтрэн орох эрхгүй болж болох ба бидний Аппликейшнд нэвтрэх хүсэлтэй тохиолдолд та Их Британи ба АНУ-ийн хорио санкцанд өртөх хувь хүн биш болохоо гэрчилж байж нэвтрэх ба энэхүү хорио санкцанд өртөх эсвэл экспортын хяналтанд өртсөн газар нутаг бүсэд оршин суугч биш болохоо батлах шаардлагатай.

27 ГУРАВДАГЧ ТАЛУУДАД ЭРХ БАЙХГҮЙ
27.1 Энэ зөвшилцөл нь тус Гэрээний дагуу (Гуравдагч Талуудын Эрх) Актын 1999

зөвшөлцөлийн аливаа нэгэн нөхцөл байдлыг хэрэгжүүлэх эрхийг олгохгүй.
28 ХЭРВЭЭ ШҮҮХ ЭНЭХҮҮ ГЭРЭЭНИЙ ХЭСГИЙГ ХУУЛЬ БУС ГЭЖ ҮЗВЭЛ ҮЛДСЭН

ХЭСЭГ НЬ ХҮЧИНТЭЙ ҮЛДЭНЭ

28.1 Энэ нөхцөл байдлуудын догол мөр бүр тус тусдаа үйлдэлтэй ба хүчин төгөлдөр гэж үзнэ. Хэрвээ аливаа нэгэн шүүхийн байгууллага аль нэгийг хууль бус гэж үзсэн тохиолдолд үлдсэн догол мөрүүд нь бүрэн бүтэн хүчинтэй байх ба үр дүнтэй гэж тооцогдох болно.

29 ХЭРВЭЭ ЭНЭ ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХОЦРУУЛСАН Ч БИД ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

29.1 Хэрвээ уг гэрээний хэрэгжилтийг хоцруулсан ч бид үүнийг цаашид үргэлжлүүлэн үйлдэж хэрэгжүүлэх боломжтой. Хэрвээ бид таниас энэхүү нөхцөл байдлуудаас шаардсан бүх зүйлсийг нэн даруй үйлдэхийг шаардаагүй бол, эсвэл хэрвээ бид таны энэ гэрээг цуцлахын эсрэг арга хэмжээ авч байгааг мэдвэл, энэ нь та энэхүү зүйлийг хийх шаардлагагүй гэсэн үг биш бөгөөд дараагаар таниас сэргийлэх арга хэмжээ авахгүй болно.

30 ЭНЭ ГЭРЭЭНД ЯМАР ХУУЛЬ НИЙЦЭХ БА ТА ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХААНА ХИЙЖ БОЛОХ

30.1 Энэхүү байдал нөхцлүүд Английн хууль зүйд хамардаг ба та Английн шүүхийн байгууллагад хууль зүйн дагуу зохих өргөдөл гомдол гаргаж болно. Хэрвээ та өөр нэгэн гадны улсад оршин суудаг тохиолдолд та бүтээгдэхүүний тухай өргөдлийг

өөрийн оршин суугаа орны шүүхэд гаргаж өгч болох ба эсвэл Английн шүүхэд ч өргөдөл гаргаж болно.